Ханхонгор сумын Онцгой комисст 13 дуудлага иржээ
2021 оны 07 сарын 27

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Онцгой комисст 13 дуудлага иржээ.
Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас шаварт суусан , хөл хоригдсон дуудлага ирсээр байна гэж тус сумын Онцгой комиссоос мэдээллээ. Сумын Онцгой комисст 13 дуудлага ирсэн ба үүнээс шаварт суусан дуудлага 10, машин унтарсан дуудлага 2, оторлож яваад бороонд зутарч төв газарлуу нялх хүүхдүүдээ хүргүүлэх гэсэн 1 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу сумын ОК, ЗДТГ, ЭМТ-ийн автомашинуудын хүчээр дайчлан ажиллаж тусламжуудыг хүргэж ажиллалаа. Өнөөдөр маргаашдаа бороо үргэлжилэн орох төлөвтэй байгаа тул иргэд ийш тийшээ зорчих хөдөлгөөндөө хязгаарлалт хийж болзошгүй эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: