Өрх бүрт 9 ширхэг мод үнэ төлбөргүйгээр өгнө
2021 оны 04 сарын 19

Өрх бүрт 9 ширхэг мод үнэ төлбөргүйгээр өгөхөөр болжээ.
Өмнөговь аймгийг байгуулсны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Түүхэн тэгш ойд зориулан 90 мянган мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Өрх бүр 9 ширхэг / өрх бүрд 9 ш суулгац үнэ төлбөргүй/ албан байгууллага 90 ширхэг, уул уурхайн компаниуд 900 ширхэг мод тарина. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн БОАЖГ-ын 88980710, Сум дундын ойн ангийн 88000155 утсаар болон сумдын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс авах боломжтой. Хөдөлгөөн хязгаарласан энэ өдрүүдэд ард иргэд мод тарих бэлтгэл ажлаа базааж байгаагаа цахим орчинд илэрхийлсээр байна.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: