Даланзадгад руу шинжилгээний багаа илгээлээ

Өмнөговь аймгийн Сэврэй сумаас Даланзадгад руу шинжилгээний багаа илгээлээ.
Сэврэй сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төвөөс гарсан уг баг нь өмнө нь Сумандаа "Нэг өрх нэг шинжилгээ" ажиллагаанд ажилласан туршлагатай баг юм. Дэлхий даяр хүн ардыг түгшээж буй цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед шаардлагатай байгаа газар туслах, хамтарч ажиллаж Улсын Онцгой Комисс, Аймаг сумын Онцгой комиссын шийдвэрүүдийг биелүүлэх нь иргэн бүрийн үүрэг билээ. Даланзадгад руу илгээсэн тус багийн ахлагч Сайншанд багийн Засаг дарга Б.Доржмижид, багт Эрүүл мэндийн төвийн лаборант Д.Оюунчимэг, Ө.Олзвой нар байгаа аж. Аймгаа улсын хэмжээнд "Ногоон бүс" байлгаж, улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч байгаа аймгийн хувьд Даланзадгад хотод үсээд байгаа нөхцөл байдалд дэм үзүүлэх зорилготой Сэврэй сумын Онцгой комиссын шийдвэрээр шинжилгээний багаа ийнхүү Даланзадгад руу гарчээ.
Сэтгэгдэлүүд: