Халиун бугат өвс тэжээл тавьж өгчээ
2021 оны 04 сарын 18

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хөөрхөн дэвсэг гэдэг газарт биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа.
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Баруун сайхан ууланд байрлах уг газарт халиун бугат зориулсан өвс, тэжээл тавьж өглөө. 2016 онд тус газарт Эрдэнэт ХХК тухайн үеийн аймийн удирдлагудтай хамтран 4 буга, 6 согоог нутагшуулсан билээ. Өдгөө уг буганууд нутагшсан бөгөөд 13 тоотой байгаа юм. Энэ онд 10 элийг авч ирж нутагшуулахаар төлөвлөөд байгаа аж.
Баяндалай сумын Аргалант ууланд янгир, аргаль зэрэг амьтдад өвс өгөхөөр биотехникийн ажил үргэлжилж байна.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: