Халдвартай бүс нутгаас ирсэн сэжигтэй нэг тохиолдлыг буцаана

2021 оны 04 сарын 06

Өмнөговь аймагт халдвартай бүс нутгаас ирсэн сэжигтэй нэг тохиолдлын үйлчлүүлсэн газарт ариутгал хийж, тандалт судалгааг үргэлжлүүлж байна.

Улаанбаатар хотоос ирсэн уг иргэн зайлшгүй шаардлагын улмаас БОЭТ-өөр үйлчлүүлсэн аж. Тиймээс тухайн орчинд ариутгал халдаргүйтлийн ажлыг хийсэн байна. Мөн тухайн иргэнийг Улаанбаатар хот руу буцааж байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 372 иргэн байгаа бөгөөд тэд бүгд халдвартай бүсээс иржээ. Үүнээс гадна Оюутолгойд 313 ажилтан тусгаарлалтад байгаа аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: