“Grand marshal luxury villas” дөрвөн улирлын хаус хотхоны шав тавилаа

2021 оны 04 сарын 05

Олон улсын хүүхдийн “Сэлбэ цогцолбор” болон “Grand marshal luxury villas” дөрвөн улирлын хаус хотхоны шавыг ханш нээсэн билэгт сайн өдөр тавьж, барилгын ажлыг эхлүүллээ

“Сэлбэ” зуслангийн захирал Л.Сосорбарам, “Эрхэт Монгол” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан Т.Бархүү, гавьяат жүжигчин И.Одончимэг, “Зиндаа констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Лувсаншарав, “Эрхэт Монгол” группийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, “Хоум констракшн” ХХК-ийн захирал У.Бямбадорж нар оролцлоо.

Ингэснээр 1942 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар байгуулагдаж байсан Сэлбэ хүүхдийн зуслангийн шинэчлэлийн ажил албан ёсоор эхэлж байна. “Сэлбэ цогцолбор”-ыг бүтээн байгуулснаар 80 жилийн түүхтэй хүүхдийн зуслан бүрэн шинэчлэгдэж, дөрвөн улирлын турш дотоод төдийгүй гадаадаас нэг дор 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай иж бүрэн цогцолбор болж үйл ажиллагаа явуулах юм. Мөн нярай хүүхдийн сувилал, сургууль, цэцэрлэг, спорт комплекс бүтээн босгохоор төлөвлөөд байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: