Үйлдвэрийн үнээр худалдан авалт хийх боломжийг нээлээ

2021 оны 04 сарын 05

Даланбулаг хүнсний үйлдвэр нэрийн барааны дэлгүүрээ нээж, хэрэглэгчиддээ үйлдвэрийн үнээр худалдан авалт хийх боломж олгож байна.

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Даланбулаг хүнсний үйлдвэр Даланзадгадын төвд хоёр дахь нэрийн барааны дэлгүүрээ нээлээ. Цэвэр усны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэж байсан уг үйлдвэр өдгөө 12 нэрийн бүтээгдэхүүнийг 30 гаруй төрлийн савалгаатайгаар хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм. Цэвэр уснаас гадна говь нутгийн хөмүүлээр дарш, сорс, шүүс гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болгоод байгаа аж. Мөн тэмээний чөмөгний тос, хонины сүүлний тос зэрэг эмчилгээнд хэрэглэдэг тосон бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: