Хилийн бүс орчмын асуудлаар цахим уулзалт хийжээ

2021 оны 04 сарын 05

Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, хилийн бүсийн ариутгал халдваргүйтгэлийг боловсронгуй болгох талаар санал солилцлоо.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуяг нар Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн болон Оюутолгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Р.Сэддорж цаг үеийн байдлыг танилцуулж, элчин сайд болон ерөнхий консулын зүгээс уул уурхайн компаниудыг АОК-ын шийдвэр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан юм. Хоёр улсын хоорондох худалдаа, харилцан итгэлцэл, ээлж солилцох ажилчдын дархлаажуулалт, халдвар хамгааллын асуудалд онцгойлон анхаарахад талууд байр сууриа илэрхийллээ.

Цахим уулзалтаар нүүрс тээврийн машинуудыг бүтэн ариутгадаг тоног төхөөрөмж суурилуулах, вакцинжуулалтаа нэмэгдүүлэх, хүрээг тэлэх шаардлагатай байгаа талаар хөндсөн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: