Дорнод аймагт очсон иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

2021 оны 04 сарын 05

Өмнөговь аймгаас Дорнод аймагт очсон 2 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Дорнод аймагт хулгайн замаар нэвтэрсэн хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлэл цацагдсан билээ. ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторит баталгаажуулахаар явуулсан уг шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Соёлын төвд тусгаарлалтад байж байгаад тус аймгийн БОЭТ-н халдвартын тасагт хүргэгдсэн иргэдээ Өмнөговь аймгийн Онцгой комиссоос буцаан авах тухай албан бичгийг Дорнод аймгийн Онцгой комисст хүргүүллээ гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллэв.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: