Даланзадгад сумаас малчиддаа өвс тэжээлийн дэмжлэг үзүүлнэ

2021 оны 03 сарын 31

Даланзадгад сумаас малчин өрхүүддээ өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн жилийн зун намартаа бороо хур муу байсны улмаас бэлчээрийн гарц тааруу тул Өмнөговь аймагт хүндхэн өвлийг үдэж хавартаа зутруу байгаа юм. Даланзадгад сум нь хэдийгээр аймгийн төвийн суурин ч гэлээ харъяа малчин өрхүүдтэй бөгөөд малчин болоод мал бүхий иргэддээ тодорхой дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Тус сумын 444 малчин өрхөд тус бүрт 3 боодол өвс, мал бүхий 182 өрхөд тус бүр 2 боодол өвс үнэгүй олгох юм байна. Мөн төл хүлээн авах 323 малчин өрхөд тус бүр 460 гр төлийн тэжээл үнэгүй өгөхөөр болжээ. Даланзадгад сумын аюулгүй нөөцөд 1620 боодол өвс, 1699 шуудай тэжээл, 150кг төлийн тэжээл байгаа аж. Уг нөөцөөс ийнхүү малчиддаа тусламж үзүүлэх юм байна. Үүнээс гадна малчин өрх тус бүр 3 шуудай тэжээл, мал бүхий өрхөд тус бүр 1-2 шуудай тэжээлийг 15000 төгрөгөөр олгох юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: