Даланзадгадаас гарах орох хөдөлгөөнийг хязгаарлана

2021 оны 03 сарын 31

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 72 цагийн хугацаанд гарах орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Тус сумын Онцгой комиссын мэдээлж байгаагаар ирэх сарын 01-ний 06:00 цагаас 04-ний 06:00 цаг хүртэл сумаас гарах орох замуудад түр хязгаарлалт хийнэ. Энэ хугацаанд шатахуун тээвэр, хүнс тээвэр, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай, зайлшгүй шаардлагатай хүмүүс орох гарах зөвшөөрлийн бичгээр явж болох ажээ. Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг SGS ХХК нь энэ сарын 29-ний өдөр ажилчдын ээлж солилтоор корона вирусын халдвартай нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 38 хүнийг буцаасан юм. Тухайн үед энэхүү компаниас ажилчдын ээлж сольж ирсэн иргэдийг олж тандалт шинжилгээнд хамруулж дуустал ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: