Эрүүл мэндийн цахим гүйлтээр Өмнөговь гуравдугаар байрт шалгарчээ

2021 оны 03 сарын 30

"Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" тэмцээнд Өмнөговь аймгийн 2600 орчим иргэн оролцож улсдаа аймгаараа 3-р байр, бүсдээ тэргүүн байрт шалгарлаа.

Биеийн тамир спортын газрын дарга Т.Энхтуяа "Гүйснээрээ маш олон сайн зүйлийг дагуулдаг. Дархлаагаа дэмжиж, хөдөлгөөний дутагдал орохоос хамгаалж чаддаг юм. Манай аймгийн хувьд эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр тус бүрт эхний 10 байрыг шалгаруулж урамшууллаа. Мөн 100км-ээс дээш зайд гүйсэн хүмүүстээ батламж хадгалуулсан" гэлээ. Политехник коллежийн оюутан Э.Сарангарав 14 хоногийн турш үргэлжилсэн уг тэмцээнд 603км замыг туулж эмэгтэй төрөлд, спортын мастер Ц.Чулуунбайгаль 923км замыг туулж эрэгтэй төрөлд тэргүүн байрт шалгарсан байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: