Батлагдсан тохиолдлын хавьтал уул уурхайн ээлж солилтоор ирснийг буцаажээ

2021 оны 03 сарын 30

Улаанбаатар хотод коронавирусын батлагдсан тохиолдлын хавьтал уул уурхайн ээлж солилтоор ирснийг буцаажээ. 

Тус аймгийн Нарийн сухайтын бүлэг ордод уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг Өмнийн говийн элс ХХК-ийн ээлж солилтоор дээрх сэжигтэй хүмүүс ирсэн байсантай холбоотойгоор хариу арга хэмжээг яаралтай авч ажиллаж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Батлагдсан тохиолдлын хавьтлуудыг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тухайн үед ажилчдын ээлж сольсон хүмүүсийн мэдээллийг сумд руу өгч шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна" гэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Өмнөговь аймагт PCR шинжилгээнд 624, түргэвчилсэн оношуулт 112 хүн хамруулсан байна. Гэрийн тусгаарлалтанд нийт 442 хүн байгаа гэж Эрүүл мэндийн гарзаас мэдээлсэн байна. Мөн энэ хугацаанд 138 тээврийн хэрэгсэл, гурван байгууллагын 916м2 талбайг ариутгасан байна. "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 8537 хүнийг хамруулаад байгаа ажээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Шижиртуяа "Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа чиглэлийн дагуу ирэх сарын 2 гэхэд эрүүл мэндийн салбарын бүх эмч ажилтнуудыг дархлаажуулалтанд хамруулж дуусна. Ирэх сарын 15-аас зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтанд хамруулж эхлэнэ" гэлээ.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: