Өдөрт 50-40 машин нүүрс хилийн боомтоор гарч байна

Гашуунсухайт боомтоор экспортлох нүүрсний хэмжээ эрс буурч өдөрт 50-40 машин нүүрс хилийн боомтоор гарч байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллгааа явуулдаг Оюутолгой ХХК-ийн уурхайн бүсд коронавирусний халдвартай нэг тохиолдол бүртгэгдсний улмаас ийнхүү нүүрсний татан авалт буурсан байна. Өмнөговь аймгийн ХОХБТХ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх "Оюутолгойд сэжигтэй тохиолдол бүтгэгдснээс хойш БНХАУ-ын шийдвэрээр нүүрс татан авалт буурсан. Өдөртөө 40-50 машин гарч байгаа. Тухайн улс өөрийнхөө эрсдлийг тооцоолон ийнхүү нүүрсний татан авалтаа бууруулсан" гэлээ. Аймгийн удирдлагууд Засгийн газар болон холбогдох яамдуудтай хамтран экспортыг нэмэгдүүлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлагуудтай тус аймгийнхан цахим хурлыг зохион байгуулж энэ талаар санал солилцсон, уул уурхайн бүс нутгийнхнаа дархлаажуулах, шинжилгээнд хамруулах зэргээр тодорхой хариу арга хэмжээг шат дараатай хийж байгаа гэдгийг тэрээр хэлсэн юм.
Сэтгэгдэлүүд: