"Сүү тараг" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2021 оны 03 сарын 24

Бага насны хүүхдүүдийг хоол тэмжээлийн дутагдалаас сэргийлэх зорилгоор "Сүү тараг" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Уг хөтөлбөрийг 2016 оноос өмнө тус аймагт хэрэгжүүлж байсан төсөл бөгөөд энэ удаад дахин хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сүүний болон хоол тэжээлийн газар байгуулах аж ахуй нэгж, иргэдийг бодлогоор дэмжиж хамтран ажиллах юм. "Сүү тараг" хөтөлбөрийг 2013- 2016 онд аймгийн хэмжээнд 6-12 сартай бүх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдүүд болон 2 хүртэлх настай 2 ба түүнээс дээш ихэр хүүхдүүд хамруулж байсан юм. Хөтөлбөрийг 2013 оноос эхлэн 3 жил дараалан орон нутгийн төсвөөс 360.0 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Энэ хүрээнд  6-12 сартай 21792, 2 хүртэлх насны ихэр 60, 17 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 358, жингийн алдагдалтай 157 хүүхдийг хамруулсан байдаг.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: