Шуурганд уруудуулж алдсан малын эрэлд хамтран ажиллаж байна

Хүчтэй шуурганы улмаас Дундговиос алдсан малын эрэлд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар хамтран ажиллаж байна.
Энэ сарын 14, 15-ны өдрийн байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас Дундговь аймгийн 600 гаруй мянган малыг эрэн хайх ажил үргэлжилж байна. Тус аймгийн Цагдаагийн газартай хамтран тухайн аймгийн Өлзийт сумтай хил залгаа Манлай сумын нутаг дэвсгэрт орж ирсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Шуурганы улмаас уруудсан мал сүрэг айлын малтай нийлэх, нүд нь сохрох, осгож үхсэн байж болзошгүй байгаа тул холбогдох байгууллагад иргэний үүргээ биелүүлж заавал мэдээлэх шаардлагатай байгааг Цагдаагийн газраас иргэддээ анхаарууллаа. Өөрийн эзэмшлийн биш мал, малын сэг зэмийг ашиг хонжоо олох зорилгоор холбогдох байгууллагад мэдээлэхгүй байх, ноос, ноолуурыг нь самнаж хохирол учруулсан бол 450-700 мянган төгрөгөөр торгох, иргэнд ноцтой хохирол учруулсан бол эрүүгийн хуулийн 17,5-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 6 сараас 2 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалт байдаг байна.
Сэтгэгдэлүүд: