Өмнөговьчууд нийтдээ 3963км гүйгээд байна
2021 оны 03 сарын 24

"Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" уралдаанд Өмнөговьчууд нийтдээ 3963км гүйгээд байна.
Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" уралдаанд Өмнөговь аймгийн 421 хүн тав дахь өдрөө оролцож байна. Тус уралдаан энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тухайн аймаг дүүргийн харьяат хэн ч оролцох боломжтой юм. Тиймээс өөрийн эрүүл мэнддээ анхаарч, уралдаанд нэгдсэн нутгийнхнаа дэмжин иргэн бүхэн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Гүйлтийнхээ километр хэмжээгээр Өмнөговьчууд өчигдөр улсын хэмжээнд дөрөвдүгээр байрт явж байсан бол өнөөдөр 3-р байр руу оржээ.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: