6698 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна

Өмнөговь аймагт өнөөдрийн байдлаар 6698 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Тус аймагт 13 мянган хүн тун вакцин ирсэн бөгөөд дархлаажуулалтын явц 51,5 хувьтай байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Аймгийн хэмжээнд шинээр 375 хүнийг гэрийн ажиглалтад оруулж хяналтад авсан. Түргэвчилсэн оношлуурт 209 хүн, PCR шинжилгээнд 65 хүн хамруулж хариу нь бүгд сөрөг гарчээ.
Дархлаажуулалтын цэгийг Даланзадгадын гурван багийн төвд нэмж нээсэн бөгөөд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуул зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулж байна. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажав "Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлүүдийг тандаж байна. Шинэ вакцин учраас хүний биед гарч байгаа өөрчлөлт бүрийг бүртгэж байгаа. Сүүлийн 24 цагийн дотор дөрвөн хариу урвал илэрсэн. Энэ нь ихэвчлэн суурь өвчтэй хүмүүс вакцин хийлгэсний улмаас өвчин нь сэдэрсэн шинж тэмдэг илэрсэн. Ноцтой урвал одоогийн байдлаар бүртгэгдээгүй байна" гэлээ.
Сэтгэгдэлүүд: