13 иргэнийг архинаас татгалзах сайн дурын эмчилгээнд хамруулжээ

2021 оны 03 сарын 24

"Архины эсрэг хамтдаа" аяны хүрээнд 13 иргэнийг архинаас татгалзах сайн дурын эмчилгээнд хамруулжээ.

Аймгийн ГХУСАЗСЗ, Хууль эрх зүйн хэлтэс, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран дээрх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр иргэдийг "Говийн наран АА" бүлгэмд нэгдүүлж, сэтгэл зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан байна. Энэ сарын 22-ны өдөр архинаас татгалзаж эмчилгээ хийлгэсэн тухайн иргэдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, чөлөөт ярилцлага хийжээ. Тэдэнд итгэл найдвар хүлээлгэн "Батламж" гардуулж, нэг иргэнийг "Оюу толгой" ХХК-ийн гэрээт "Саппорт Сервисес Монголиа" ХХК-д ажилд зуучилсан байна.

"Архины эсрэг хамтдаа" аян ирэх сарын таван хүртэл үргэлжилнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: