Нэг өрх огт малгүй болсон байна

2021 оны 03 сарын 22

Он гарсаар аймгийн хэмжээнд нийт 34247 толгой мал хорогдсон гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Үүнээс тэмээ 964, адуу 1148, үхэр 481, хонь 5583, ямаа 26071 байна.

Энэхүү тоон мэдээ нь нийт мал сүргийн 1.2 хувийг эзэлж байгаа юм. Өмнөговь аймгийн Ханхонгор суманд огт малгүй болсон нэг өрх байна. Мөн мал сүргийнх нь 50 -иас дээш хувь хорогдсон 23 өрх байгаа аж. Энэ сарын 14-15-нд болсон хүчтэй шороон шуурганы улмаас 12 сумын 68840 толгой мал шуурганд уруудсанаас 57569 толгой малыг олжээ. Шуурганы улмаас 689 толгой мал хорогдсон байна. 

 
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: