Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2021 оны 03 сарын 21

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруллаа.
Энэ сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Цогт-овоо, Номгон, Баян-овоо, Ханбогд сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн Даланзадгад, Цогтцэций, Манлай сумдын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Аймгийн хэмжээнд өмнөх хүчтэй шороон шуурганы улмаас тоосжилт ихб байгаа тул үзэгдэх орчин муудах магадлалтай юм. Иймд малчид малаа ойрын бэлчээрт байлгах, дулаан хувцаслах, хүүхэд малдаа явуулахгүй байх хэрэгтэй. Иргэд хол замд гарахгүй байх, хэрвээ гарсан тохиолдолд авто машины бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай байна.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: