Өмнөговийн эмч, мэргэжилтнүүд ХӨСҮТ-рүү дайчилгаанд мордлоо

2021 оны 03 сарын 21

ХӨСҮТ-рүү Өмнөговь аймгийн эмч, мэргэжилтнүүд дайчилгаанд мордлоо. ХӨСҮТ-д ачаалал ихсэж, орон нутгаас эмч мэргэжилтнүүдийг дайчилж эхэлсэн бөгөөд Өмнөговиос энэ сарын 21-нд таван эмч, мэргэжилтэн Улаанбаатар хотыг зорилоо.

Эдгээр эмч нар ХӨҮСТ-д нэг сарын хугацаанд ажиллах бөгөөд тухайн багт Номгон сумын эмнэлгийн эрхлэгч, тархвар судлаач эмч Х.Мядагмаа, Хүрмэн сумын эмнэлгийн эмнэл зүйн их эмч З.Энхбаяр, Сэврэй сумын эмнэлгийн сувилагч Ц.Бүүвэйбаатар, Цогтцэций сумын СДЭ-ийн лаборант Ц.Мягмарсүрэн, Х.Шаравын нэрэмжит БОЭТ-ийн түргэн тусламжийн жолооч Д.Гантулга нар явсан байна.

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж хувийн зүгээс эдгээр эмч мэргэжилтнүүдэд тодорхой хэмжээний замыг зардлыг нь шийдвэрлэснийг Засаг даргын туслах О.Оргилболд гардуулж өгчээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: