Отрын бүс нутагт бэлчээрийн ус хүрэлцээ муу байна

Өмнөговь аймгийн 15 сумын 1749 өрхийн 922,8 мян толгой мал отор нүүдлээр яваа бөгөөд оторчид очсон нутгуудад худаг усны хүрэлцээ хангамж тааруу байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Аймгийн 6546 малчин өрхийн 2,8 сая гаруй толгой мал 5000 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 - 3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байна. Өнгөрсөн жилүүдэд аймгийн нийт бэлчээрийн 54,7 хувийг усжуулагдсан. “Бэлчээр усжуулах 2 дугаар аян”-ны хүрээнд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд 15 сумын бэлчээрт 61 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, 30 худаг сэргээн засварлах, 12 цэгт газрын доорхи усны хайгуул хийх ажлын тендер зарлагдаад байна.
Сэтгэгдэлүүд: