Коронавирусний эсрэг дархлаажуулалтад 832 хүнийг хамруулаад байна

2021 оны 03 сарын 19

Өмнөговь аймгийн хэмжээнд өнөөдрийн 16.00 цагийн байдлаар 832 хүнийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.

Цагаан хаданд дархлаажуулалтын дөрвөн цэг байгуулан ажиллаж байна. Мөн Даланзадгадын БОЭТ болон "Шим билэг" өрхийн эрүүл мэндийн төвд вакцинжуулах ажлыг хийж байна. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга М.Булганчимэг "Жирэмсэн эмэгтэйчүүд болон зүрх судас, бөөрний хүнд өвчтэй, эм тарианы харшилтай иргэдэд уг вакциныг хийхгүй гэсэн заалттай. Дархлаажуулалтад хамрагдах үед мэргэжлийн эмч нар үзэж, иргэн бүрт зөвлөгөө өгч вакцин хийлгэж болох эсэхийг зөвлөж байгаа. Байгуулсан цэг бүр дээр яаралтай тусламжийн эмч нар ажиллаж байна" гэлээ.

Аймагт ирсэн 13 мянган тун вакцины нэг хүн тун нь 0,5мл-ээр савласан БНХАУ-ын Синофарм компанийн вакцин юм байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: