Гангар хунгууд Далангийн цөөрөмд буудаллан амарч байна

2021 оны 03 сарын 15

Зургийг Х.Түмэндэлгэр

Хүчтэй салхи шуургийг сөрөн ирсэн гангар хунгууд өнөөдөр өглөө Өмнөговь аймгийн Далангийн голын цөөрөмд ирж буугаад амарч байна.

"Гайхамшиг говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр "Даланзадгад хотын төвийн баруун өмнөдөд орших Далангийн цөөрөм нь Монгол орны нүүдлийн шувууд холын орноос төрсөн нутаг руугаа явахдаа дамжин өнгөрдөг, амардаг гол цэгийн нэг билээ. Урд шөнийн салхи шуургыг сөрөн ниссээр ирсэн Гангар хунгууд цөөрмийн усанд буугаад л шууд унтаж амарч байхыг харвал салхи шуургыг сөрөх гэж их хүч гаргасан бизээ" гэлээ.

Алс холоос төрсөн эх нутгаа зорин ирэх нүүдлийн шувуудын хаврын нүүдэл эхэлжээ. 2019 оны 3 сарын 8-нд, 2020 оны 3 сарын 6-нд, 2021 оны 3 сарын 5-нд Далангийн цөөрөмд зусдаг Хондон ангирууд ирж байсан. Одоо Далангийн голын цөөрөмд 34, Хондон ангир 14, Бор нугас 3, Цээжмэг гал сүүлт хэмээх шувуу нэг иржээ.

2021-2025 онд Далангийн цөөрмийг түшиглэн Даланзадгайн цэцэрлэгт хүрээлэн байгуулах томоохон төсөл энэ хавар эхлэх юм. Энэ нь хүүхэд залуучууд, иргэд амарч зугаалах байгаль орчны боловсрол мэдлэгээ хөгжүүлэх томоохон орчин болно.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: