1837 оны энэ өдөр Чикаго хот үүсгэн байгуулагджээ

2021 оны 03 сарын 04

1837 оны 3-р сарын 4-нд  АНУ-ын Чикаго хот үүсгэн байгуулагджээ.

Чикаго хот нь АНУ-ын Иллиной муж улсын хамгийн олон хүн амтай хот бөгөөд АНУ-даа 2.716.450 байнгын оршин суугч иргэдийн тоогоороо 3 дахь том хот нь болдог. Даяарчлал ба Дэлхийн хотууд судалгааны төвөөс гаргасан үзүүлэлтээр дэлхийн 7 дахь том хотоор 2012 онд шалгарсан. Дэлхийн хоёрдогч хүчин чадал бүхий О,Хэйр олон улсын нисэх буудал Чикаго хотод харьяалагдах ба 2008 онд уг хот 45.6 сая гадаадын болон дотоодын зочид жуулчдыг хүлээн авсан байдаг. Хотыг "Chi-city" (Чи-хот), "Windy city" (Салхит хот), "Second city" (Хоёрдогч хот) гэх мэтээр нэрлэх нь түгээмэл байдаг.

Нэр нь «Чекагоу» (Checagou) гэх үгнээс гаралтай бөгөөд Потаватоми-Индианчууд  уг нутгийг ийнхүү нэрийддэг байгаад сүүлд нь энэ газарт нь хот байгуулагджээ. Үүнээс гадна «зэрлэг сонгино» эсвэл /өмхий хүрэн/ гэх индиан гаралтай үгнүүдийн орчуулгууд байдаг ч эдгээр нь ихээхэн маргаантай.

Чикагог аман ярианд the Windy City хэмээн нэрлэдэг. Энэхүү хоч нэрийг хамгийн анх 1858 онд хэвлэгдсэн «Чикаго Трибуне» сонингийн нэг өгүүлэлд дурдсан байдаг. Дараа нь ахиад 1876 онд өрсөлдөгч хот  Цинциннатитай холбоотойгоор хэрэглэгджээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: