“Авилгагүй нийгмийн төлөө" хамтдаа нэг сарын аяныг эхлүүллээ

2021 оны 03 сарын 02

“Авилгагүй нийгмийн төлөө" хамтдаа нэг сарын аяныг эхлүүлжээ.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөний дагуу Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй тэгш хүргэх, авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог, хяналтыг бий болгох, төрийн болон төрийн бус байгууллагаас иргэдэд хандсан авлигын эсрэг мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгой. Уг аяныг аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд 3-р сарын нэгнээс 4-р сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм.

Дэрэх аяны хүрээнд эссэ бичлэг болон видео бичлэгийн уралдааныг зарлаад байгаа аж. Уралдаанд оролцогчдын материалыг tstseveen33@gmail.com хаягаар хүлээн авах бөгөөд мэдээллийн дэлгэрэнгүйг 89048478 утсаар авах боломжтой.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: