90 мянган мод тарихаар төлөвлөж байна

2021 оны 03 сарын 01

Өмнөговь аймагт энэ онд 90 мянган мод тарихаар төлөвлөж байна.

Тус аймгийг байгуулсны түүхт 90 жилийн ойг угтан аймгийн хэмжээнд 90 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулахаар зорилго тавьжээ. Үүнийхээ хүрээнд өрх бүрт 9 ширхэг, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд 90 ширхэг, уул уурхайн компаниуд 900 ширхэг мод тарьж ургуулах арга хэмжээг бүх нийтээр зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А/186 тоот захирамж гарлаа. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, өрхийн мод тарьж ургуулах ажлыг сум орон нутгийн хэмжээнд чанартай зохион байгуулж, тарьц суулгацаар ханган, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт үүрэг болголоо. Мөн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст үүрэгдлээ.

Дашрамд дуулгахад Өмнөговь аймаг нь таримал ойн сангаараа улсдаа тэргүүлдэг байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: