Молекул биологийн иж бүрэн лаборатортой боллоо

2021 оны 03 сарын 01

Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лаборатортой боллоо.

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд иж бүрэн, олон улсын жишигт нийцэхүйц молекул биологийн лабораторыг байгууллаа. Эрүүл мэндийн яам, RIO TINTO, Оюутолгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан, аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү лабораторыг байгуулсан ба “Ковид-19” халдварын шинжилгээг хийнэ. Мөн томуу, томуу төст өвчнийг түргэн шуурхай оношлох шинжлэх боломж бүрдэж байгаа юм. Эмч, эмнэлэгийн ажиллах хүний нөөцийг Улаанбаатар хотод Халдварт өвчин судлалын үндэсний төвд сургаж бэлтгэсэн бол лабораторийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, дээр дурдсан талуудын хамтын ажиллагааны хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.

Вируслогийн иж бүрэн лаборатортой болсноор Өмнөговьчуудад төдийгүй нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, аливаа өвчин халдварыг эрт илрүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээ болж буйг эмч ажилчид онцолж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: