Жамбын Пүрэвийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний бүтээлийг дэлгэжээ

Аймгийн Төв номын сангаас Ж.Пүрэвийн ном зохиолыг танилцуулж, нийтийн уншлагын танхимдаа түүний бүтээлүүдийг дэлгэлээ.
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Жамбын Пүрэвийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Тэрээр бидний сайн мэдэх "Манан будан", "Зүрхний хилэн" зэрэг романуудыг бичсэн бөгөөд өөрийн бүтээл 29 номыг хэвлүүлсэн байна. Жамбын Пүрэв нь 1921 оны 2-р сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Өргөн Ширэг гэдэг газар малчин ард Жамбын гэр бүлд төржээ. 1937 онд Улаанбаатар хотод ирж Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикт ажилчнаар ажлынхаа гарааг эхлүүлсэн байдаг.
Ж.Пүрэв нь 1950 оноос уран зохиол туурвин, "Зүрхний хилэн", “Манан будан”, “Аянга”, "Хөгжмийн эгшиг" зэрэг 30 роман, 22 тууж, 200 өгүүлэл, 40 найруулал, тэмдэглэл зэрэг богино хэлбэрийн зохиол, "Түлхүүрийн нууц" жүжиг, "Хан бүргэд" дуурийн цомнол, "Их хааны удам", "Эртний нутгийн солонго" кино зохиол бичсэн байна. Их зохиолчийн Төрийн шагнал хүртсэн “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хөгжмийн эгшиг” романыг "Болор судар" хэвлэлийн газар ХХ зууны шилдэг романаар өргөмжлөн, дахин нийтийн хүртээл болгосон байна.
Сэтгэгдэлүүд: