Ханбогд сум үхэр сүргээрээ аймагтаа тэргүүлж байна

2021 оны 02 сарын 18

Өмнөговь аймгийн Ханбогд сум үхэр сүргээрээ аймагтаа тэргүүлж байна. 

Тус сум нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 6828 толгой үхэр тоолуулж, аймагтаа үхэр сүргийнхээ тоогоор тэргүүлсэн байна. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар Булган сум 3209,  Баяндалай сум 2786, Номгон сум 2680, Манлай сум 2674 үхэр тоолуулж эхний тавд оржээ. Өмнөговь аймгийн нийт мал сүргийн 1,2 хувийг үхэр сүрэг эзэлж байна. 2020 оны жилийн эцсээр Өмнөговь аймагт нийт 33192 толгой үхэр тоолуулсан байна, 2019 онд 31653 үхэртэй байжээ.  Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 8112 тугал бойжуулжээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: