Нутгийн 80 хувь нь хаваржилт нэн хүнд байна

2021 оны 02 сарын 17

Нутгийн 80 хувь нь хаваржилт нэн хүнд байна гэж Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээлж байна.

Үлдсэн 20 хувь нь дунд зэрэг байгаа бөгөөд бэлчээрийн даацаар авч үзвэл 10-15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 65 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байгаа юм. Нийт нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, цасан бүрхүүлийн зузаан 0-5 см боловч 2020 оны зун, намар бэлчээрийн гарц муу, нутгийн 70 хувь гантай байсан тул малын өвс, хоолгүй байна.

Аймгийн хэмжээнд 15 сумын 1749 өрхийн 922,8 мянган толгой мал оторлож яваагаас Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий аймгийн зарим сумын нутагт 10 сумаас 126 өрхийн 78,7 толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 12 сумын  926 өрхийн 517,9 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237,4 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88,7 толгой мал өвөлжөөд хаваржиж байна. Мөн өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал орж ирсэн өвөлжөөд хаваржиж байна.  Гадны аймгаас ирсэн отор нүүдлийн бөөгнөрөл нь Гурвантэс суманд 159 өрхийн 58396 мал, Цогтцэций суманд 123 өрхийн 67304 мал, Манлай суманд 66 өрхийн 45822 мал, Ханбогд суманд 48 өрхийн 26004 мал оторлож байгаа юм.

Аймгийн хэмжээнд 18146 мал хорогдсон мэдээлэлтэй байгаа бөгөөд тэмээ 710, адуу 831, үхэр 331, хонь 3025, ямаа 13249 байна. Малын хорогдол нийт мал сүргийн 0,6 хувийг эзлэж байна. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: