Номгон сум ямаан сүргээрээ аймагтаа тэргүүлж байна

2021 оны 02 сарын 17

Өмнөговь аймгийн Номгон сум ямаан сүргээрээ аймагтаа тэргүүлж байна. 

Тус сум нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 235936 толгой ямаа тоолуулж, аймагтаа ямаан сүргийнхээ тоогоор тэргүүлсэн байна. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар Гурантэс сум 200534,  Ханхонгор сум 178223, Баяндалай сум 151981, Сэврэй сум 147680 ямаа тоолуулж эхний тавд оржээ. Өмнөговь аймгийн нийт мал сүргийн 65,5 хувийг ямаан сүрэг эзэлж байна. Энэ нь уламжлалт мал сүргийн бүтэц сүүлийн жилүүдэд ихээхэн алдагдаж байна хэмээн үзэж байгаа аж. 

Тус аймагт ноолуурын чиглэлийн Говь гурван сайхан үүлдрийн ямаа байдаг. Уг үүлдрийн ямаа ихэвчлэн хар зүстэй. Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 374424 ишиг бойжуулжээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: