"Ногоон сум"-ын Засаг дарга Б.Батсайхан

2021 оны 02 сарын 09

Миний мэдэх "Ногоон сум"-ын Засаг дарга Б.Батсайхан.

Цоохор ирвэсээр алдартай хатан Сэврэй нутгийн хүүг энэ удаа онцолж байна. Засаг дарга болохоосоо өмнө сумандаа FM радиотой болгож иргэдээ мэдээлэлжүүлж байсан тэр үеэс л мэдэх болсон доо. Нутгаа ногоон сум болгочихсон Батсайханаар бахархахгүй байх аргагүй. Болсон болоогүй уул уурхай хуулийн элдэв цоорхойгоор нутагт минь хүч түрэх болсон энэ үед иргэддээ амар тайван амьдрах боломжийг бий болгосон алсын хараатай залуу. Удирдах хүний хувьд гаргаж буй чухал шийдвэрүүдээ нутгийн нийт иргэдийн санал дээр үндэслэдэг нь, мессеж масс үйлчилгээг малчдынхаа дунд холбож мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг болсон гээд шинэ санаачилгуудыг аймагтаа анх санаачилж хэрэгжүүлсэн нь туршлага болж одоо байгууллага хамт олон, зарим сумдууд ч ашиглах болжээ.

Уул уурхайд тэргүүлэх болсон аймгийн "Ногоон сум"-ыг бий болгож чадсан миний мэдэх Б.Батсайхандаа амжилт хүсье.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: