Сэврэй сумын ИТХ ажлаараа аймагтаа тэргүүлжээ

2021 оны 02 сарын 09

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ ажлынхаа амжилтаар бусад сумаа манлайлжээ.

Аймгийнхаа 15 сумын ИТХ-аас ажлаараа шалгарсан Сэврэй сумын ИТХ шагналаа гардаж, энэ үеэр тус сумаас тодорсон аварга малчид болон шилдгүүдэд шагналыг нь мөн гардуулсан байна. Өмнөговь аймгийн 9 алдартны нэгээр тус сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн П.Отгон шилдэг төрийн албан хаагч болсон бол “Сайншанд” багийн малчин Б.Баяржаргал, “Бүйлсэн” багийн малчин Д.Бямбаа нарын гэр бүл аймгийн аварга малчин өрхөөр шалгарчээ. Мөн аймгийн ИТХ-ын жуухаар “Бүйлсэн” багийн Засаг дарга Х.Мөнхбат, байгаль хамгаалагч Э.Оюунцэцэг, аймгийн тэргүүний ажилтан Ц.Энхбат, аймгийн Засаг даргын жуухаар М.Батдэлгэр, О.Сарантуяа, Б.Батаа нар тус тус шагнуулжээ.

Сэврэй сум 2037 хүн амтай, 667 өрхтэй. Нийт 392 малчин өрхтэй, үүнээс 143 өрхийн 73,2 мянган мал бусад аймаг сумын нутагт оторт яваа юм. Нутагтаа өвөлжиж байгаа малчдын хувьд өвөлжилт хүндхэн байгаа бөгөөд нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: