"Qn tea shop" үүдээ нээлээ

2021 оны 02 сарын 01

Өмнөговь аймагт өвөрмөц нэгэн цайны газар нээжээ. 

"Qn tea shop" нэртэй уг газарт зөвхөн хармаг жимсний орцтой бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Мөн үйлчлүүлсэн иргэд цайгаа уугаад цайныхаа үрийг аягандаа үрслүүлж үлдээдэг байна. Говь нутагт ургадаг хармаг жимсээр олон төрлийн бүтээгдэхүүнийг "Хатан хармаг" ХХК үйлдвэрлэж эхэлсэн билээ. Хармагны шүүс, хармагтай олон төрлийн цай, хармагтай жигнэмэг, ингэний буцалгаа, варень, зөөлөн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тус компанийг үүсгэн байгуулагч, "Хатан хармаг" төслийг санаачлагч Б.Баярчимэг ийнхүү хармаг жимсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг цайны газрыг нээгээд байгаа аж. Хармаг жимс нь дархлааг дэмжиж өгдөг бөгөөд цар тахалтай энэ хүнд үед иргэдийн эрүүл мэндэд чухал хэрэгтэй амин дэм юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: