Номгон суманд тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэхээр болжээ

2021 оны 01 сарын 30

Өмнөговь аймгийн Номгон суманд Эрүүл мэндийн Төвийн “Эхо аппарат” эвдэрсэн, Төрийн үйлчилгээнд нь автомашины хүрэлцээ муу зэрэг тулгамдсан асуудал байгаа аж.

Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Номгонд суманд ажиллаж байна. Энэ үеэр Номгон сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Идэрсүрэн сум орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг ажлын хэсэгт уламжилсан бөгөөд тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Үүнд 2020 онд ашиглалтад орсон сургуулийн шинэ барилга суулт өгч хана цуурсан, дулааны шугамнууд нь хагарсан, халаалтын ялтсан болиур цоорсон, сумын төвийн замыг чанартай гүйцэтгүүлэх, Эрүүл Мэндийн Төвийн “Эхо аппарат” эвдэрсэн байгаа аж. Мөн төрийн үйлчилгээнд нь автомашины хүрэлцээ муу, фургон машин эвдэрч 2020 оны 7-р сараас хойш ашиглагдаагүй байгааг ажлын хэсэгт танилцуулсан юм.

Номгон сумын хувьд 807 өрхийн 2558 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогоор 306547 мал тоолуулж, өмнөх оноос 3685 тоо толгой малаар өссөн байна. Өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд 568 малчин өрхийн 296221 толгой мал дээр өөр аймаг сумдын оторчид нэмэгдэн нийт 711 өрх, 397437 толгой мал Номгон сумын нутагт өвөлжиж байгаа аж. Тус сумын 12 өрхийн 10 мянга гаруй мал зүүн сумдад оторлон нүүж яваа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: