Миний мэдэх Сайнаа

Говийнхоо хүмүүсийг танилцуулахаар эхэлсэн энэхүү булангийн хоёр дахь дугаарт сэтгүүлч найзыгаа орууллаа.
Түүнийг Ж.Сайнжаргал гэдэг. Сэтгүүл зүйн салбарт анх би орж ирэхдээ энэ бүсгүйтэй хамт ажиллаж бичгийн хүн болох гараагаа эхэлж байлаа. Нялуун биш шулуун зантай, эршүүд тэрээр хэр багийн юман дээр наль буугаад байдаггүй хүн хэхэ. Мэддэг бүхнээ хүнд заагаад өгчихсөн гэх хүсэлтэй, ямар нэгэн юмыг яг байгаагаар нь хүлээж авдаг. Аав нь бөх болохоор ч тэрүү бөхийн барилдаан үзэх хорхойтой. Нэг эхлүүсэн ажлаа дуусгаж байж санаа амардаг зантай. Бид олон шөнө хамт сууж сонингоо боож дуусгаж байлаа. Шөнийн 4 цаг гэхэд хоёул такси барих гэж алхаад, тэр шөнө дөл юу байхав дээ хөлдөхөө шахсан хоёр амьтан редактор ахындаа ороод нүдний хор гаргаж байсан удаатай. Заримдаа би Сайнаагаа эр хүн байсан л ч зангарагтай эр байх байсан даа ч гэж боддог л юм хэхэ.
Одоо тэрээр аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаа. Түүний хувьд харин яг мэддэг салбартаа ажиллаж байгаа л гэж бодог юм. Бид хэд чинь сонингоо хэвлэлтээс ирэхээр сумд руу явуулах гээд шууданчид болчихдог байлаа шүү дээ. Үл ойлголцож явсан үе бий бий. Тэглээ гээд хар санаж яваагүй шударга бүсгүй. Миний уран бүтээлийн нэгэн үеийн хамгийн анхны уншигч бас редактор, шүүмжлэгч байлаа. Нэг нууц хэлэхэд мань хүн өөрөө бас тэр чигийн авъяастай. Хөөрхөн дууль биччихсэн л хүн дээ. За ингээд Сайнаадаа ажлын амжлт хүсье.
Сэтгэгдэлүүд: