"Өмнийн говийн хийморь" нэртэй сонсдог номын нээлт боллоо

2021 оны 01 сарын 22

Тус аймгаас төрөн гарсан үндэсний спортын алдартнууд болон түүхийг өгүүлсэн "Өмнийн говийн хийморь" нэртэй сонсдог номын нээлт боллоо. 

Уг сонсдог номонд сурын харваа, үндэсний бөх, морин спорт болон шагайн харваагаар улсад нэр алдраа цуурайтуулсан алдартнуудыг мөнхөлсөн байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Уг номыг хийх санаачлагыг гаргаж Б.Нарангэрэл, А.Амарбат, Б.Бямбагэрэл гэсэн нутгийнхаа залуустай хамтран сонсдог ном гаргалаа. Орчин үед хүмүүс ном унших гэхээсээ илүү сонсон дуртай болж байна. Тиймээс номоо сонсдог хэлбэрээр хийсэн байгаа. Бид Өмнийн говийнхоо алдартай хүмүүсийг мартах учир байхгүй. Тиймээс залуус, хойч үедээ зориулж нутгийнхаа алдартнуудын домог түүхийг ном болгон хүргэж байгаадаа баяртай байна" гэж номын нээлтийн үеэр хэлсэн юм. Номонд Монгол улсын хурц арслан Г.Дэмүүлийн тухай домог яриа, Ардын хувьсгалаас өмнөх үеийн хүчтэнүүдийн тухай яриа зэрэг сонирхолтой түүхэн баримтуудыг багтааснаараа онцлог ажээ. Номын нээлтэнд Монголын аварга Г.Эрхэмбаяр, улсын начин Б.Багахүү, Монгол улсын даяар дурсах мэргэн Ж.Баттөмөр, Улсын мэргэн С.Баярмаа зэрэг алдартнууд оролцлоо. Аймгийн Төв номын сангийн дарга А.Одончимэг "Аливаа үндэстэн оршин тогтнох гол үндэс нь эх хэл соёл түүх байдаг. Тэр тусмаа Монголчуудын цог золбоог бадрааж байдаг зүйл эрийн гурван наадам буюу үндэсний спорт юм. Энэхүү соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ таниулах, нутгийнхаа түүхийг баримт болгон үлдээж ийнхүү сонсдог ном бүтээсэнд талархаж байна.  Одоо үед залуус номыг цаасан хэлбэрээр уншихаас гадна хаана ч, ямарч үед сонсдог болсон. Үүнийг мэдэрч нутгийнхаа түүхийг баринтаглан сонсдог ном бүтээсэнд уншигчдынхаа өмнөөс баяртай байна" гэлээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: