Даланзадгадад 6 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана

2021 оны 01 сарын 20

Даланзадгад сумыг хөгжүүлэхээр 2021-2024 онд 6 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Засаг даргын зөвлөлийн анхдугаар хурлаар иргэн бүрт хүрэх дэвшилтэт хөтөлбөрийг хэлэлцсэн байна.

Үүнд "Чадварлаг багш хөгжсөн хүүхэд", "Даланзадгадад үйлдвэрлэв", "Дэвшилтийг өрх бүрт", "Дэвшилтэт хотын оюунлаг залуус", "Эрүүл иргэн амжилтын тулгуур", "Оюуны үр" хөтөлбөрт иргэд болон байгууллагаас санал аван хөтөлбөртөө тусгажээ.

Даланзадгад сум нь 70 гаран мянган хүн амтай бөгөөд найман багт хуваагдан төрийн ажил үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байгаа юм. Тус суманд ерөнхий боловсролын 6 сургууль 1 коллеж үйл ажиллагаагаа явуулдаг.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: