Өмнөговийн оюунлаг залуу Эрдэнэ-Өрнөх

2021 оны 01 сарын 19

Миний мэдэх Өмнөговийн оюунлаг залуу Эрдэнэ-Өрнөх.

Бид нэг хонхор, нэг дошных. Тиймээс түүнийг багаас нь мэднэ. Өмнөговийн оюунлаг залуусын нэг. Түүнийг зүгээр л нэг цагаан захтан биш, өвөрлөсөн эрдмээ зөв зохион байгуулалттайгаар ашиглаж чаддаг, нутгийнхаа ирээдүйн удирдагч гэж хардаг. Шилдэг лектор, гэхдээ зүгээр л ярьдаг лидэр бус ярьсан шигээ төлөвшилтэй шилдэг залуу. Түүнд бохир улс төрийн тоглоом бус нутгаа гэх сэтгэл, хуримтлуулсан мэдлэгээ нутгийнхаа төлөө зориулах чин сэтгэл бий гэж боддог юм. Бодлогын түвшиний бодит баримтанд тулгуурласан асуудал ярихыг нь сонссоноос бус сагаж цамнасан хоосон хийрхэлийг түүнээс огтхон ч харж байгаагүй.Тиймээс л эрдэмт хүн даруу гэх үг Эрдэнэ-Өрнөхөд л зохино. Анх Анжнай талбай нээгдсэн дараахан Даланзадгадчууд орой бүр салхилахаар бужигнадаг байв даа. Тэр үед би тэр олон хүний дундаас ном уншаад сууж байгаа ганц хүн олж харсан Эрдэнэ-Өрнөх байж билээ. Тэр одоо энэ дурсамжаа санаж байж ч мэдэх юм. Харин тэр үед нутгийнхаа дүүгээр битүүхэн бахархаад л өнгөрч байсан юм. Цаг үргэлж ийнхүү өөрийгөө хөгжүүлж ирсэн дүүдээ амжилт хүсье. Нутгийн минь нэрийг өндөрт гаргах оюунлаг залуу шүү.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: