Хулгайн тээврийг зогсоох тал дээр голлон анхаарч байна гэлээ

2021 оны 01 сарын 15

Өмнөговь /ЦОГТЦЭЦИЙ/ Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд 4 постонд 18 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж, маршрутын бус замаар ирэх тээврийн хэрэгсэл, нүүрс тээврийн жолооч нарын хөдөлгөөнд хяналт тавьж, халдвар эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллаж байна. Энэ үеэр "Ковид-19" халдварын улмаас хэрхэн ажиллаж байгаа талаарх ажилтай танилцсан юм. Тус суманд нүүрс олборлолтын гурван уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тухайн уурхайд ажилладаг ажилчидын ихэнх нь сумын төвөөс ажилдаа явдаг. Тиймээс хүний төвлөрөл үүссэн, маш их хөдөлгөөнтэй сум гэж хэлж болно. Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, сумын Онцгой Комиссын үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа асуудлын талаар тус сумын Гал түймэр унтраах, аврах 44-р ангийн захирагч Ахмад М.Төгөлдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр "Сумын шуурхай штабын хувьд  хулгайн тээвэртэй тэмцэх, хөдөлгөөнт эргүүл, гэрийн тусгаарлалт, тусгаарлан ажиглах байр, уул уурхайн ээлж солигдох үед хяналт тавих гэсэн ажлуудыг хийж байна. Хамгийн нэгдүгээрт хулгайн тээвэрлэлт буюу зөршөөрөлгүйгээр хүн тээвэр хийх асуудалд голлон анхаарч ажиллаж байгаа. Учир нь манай аймгийг ногоон бүс болгохоор Засгийн газраас үүрэг бичглэл өгсөн" гэлээ. Энэ сарын дундуур гурван уурхайн ажилдчын ээлж солих томоохон ажил болох юм байна. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар байгуулсан тусгай ажлын хэсэг уурхайн удирдлагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: