Сумын нутаг дэвсгэрийн 40 хувь нь цастай байна

Өмнөговь /ЦОГТ-ОВОО/ Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цогт-Овоо суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.
Тус сумын нутаг дэвсгэрийн 40 хувь нь цастай, 70 хувь нь зун намартаа ургамалын гарц тааруу байсны улмаас өвөлжилт хүндхэн байна. Өнөөдрийн байдлаар тус сумын 94 малчин өрхийн 58 мянган мал, 3 аймгийн 10 сумын нутагт оторлож байгаа аж. Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд оторлож яваа сумынхаа малчин өрхүүдэд 120 тн нүүрсийг сумаас зохион байгуулан хүргэж өгчээ. Мөн өвс тэжээл татан авалт, малчдаа эргэх зэрэгт сумын удирдлагууд онцгой анхааран байна. Цогт-Овоо сум 1896 хүн амтай, 589 өрхтэй, 137.288 мал сүрэгтэй юм.
Өмнөговь аймгийг ногоон бүс болоход хамгийн гол бүс Цогт-Овоо сумын пост юм. Тус постын үйл ажиллагаатай аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж танилцлаа.
Сэтгэгдэлүүд: