Цасанд дарагдсан айлыг нүүлгэн шилжүүлжээ
2021 оны 01 сарын 14

Өмнөговь /ХАНХОНГОР/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт өвөлжилт хүндэрч байна. Иймд сумын удирдлагууд боломж бололцоогоороо малчиддаа тусалсаар байгаа аж. Сүүлийн өдрүүдэд олон хоног дараалан хүйтэрч, цасан шуурга тасралтгүй шуурснаар малын хороо бууц цасанд дарагдаж , малын хэвтэр хөлдсөн, өвөлжилт хүндэрсэн бүл хүч муутай айлууд олон байна. 01-р сарын 13-нд Мандах багийн нэгэн малчин айлд сумын ЗДТГ-ын хамт олон, 10-р цэцэрлэгийн хамт олон, Мандах багийн удирдлагууд хамтран хүн хүчний туслалцаа үзүүлж цас багатай газарт нүүлгэн шилжүүлжээ.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: