Ханхонгор сумын ахмадууд малчиддаа туслах хандивын аянг эхлүүлжээ
2021 оны 01 сарын 14

Өмнөговь /Ханхонгор/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ахмадуудын санаачлагаар нутгийнхаа малчдад туслах аянг эхлүүлжээ. "Өмнөговь аймгийн ихэнх нутгаар бороо хургүй, зуншлага үзээгүй, ган зудтай, малчдын маань өвөлжилт хүндэрч, хүн малгүй зутарч байна. Иймд Улаанбаатар хот болон 21 аймагт ажиллаж амьдарч буй Ханхонгор сумын уугуул суугуул ахмадуудын дунд "Малчиддаа туслая" хандивын аян зарлаж байна. Иймээс ахмадууд маань юу л байна түүгээрээ энэхүү аянд нэгдэхийг уриалж байна" гэж уг аян зохион байгуулагчид хэллээ. Аянд идэвхитэй оролцсон хувь хүн, ААН-ийг хэвлэл мэдээллээр тухай бүрд нь мэдээлж байх болно. Малчиддаа туслах аяны үргэлжлэх хугацаа 2021-01-15 аас 2021- 03-01. Холбоо барих утас: 88814055, 88306189, Хандивын данс: 5585459631
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: