Миний мэдэх зоригтой бүсгүй Мөнхзул

2021 оны 01 сарын 14

Миний мэдэх зоригтой бүсгүй Мөнхзул

Босоо хөх Монгол ТББ-ын Өмнөговь аймаг дахь салбарын гишүүн түүнийг нутгийнхаа төлөө тэмцэгч гэдгээр нь би мэддэг.

Монгол улсын баатар Т.Борын нутгийн бүсгүй зоригтой байхаас ч яахав. Омогшил ихтэй эх нутгийнхаа төлөө зүрх сэтгэлтэй Босоо хөх Монголын эрчүүдтэй мөр зэрэгцээд мөнгөнөөс өөрийг бодолгүй нутгаа зарагсадтай тууштай тэмцэж буй тэр уул уурхай хэт цэцэглэсэн Цогтцэций сумынх. Хариуцлагатай уул уурхайг бий болгохоор хариуцлагагүй уурхайнуудтай тэмцэж явахдаа түүнтэй танилцсан байдаг юм. Өнгөрсөн жил ганцаараа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанитай тэмцээд явж байгааг нь сонсохдоо маш их бахархаж байж билээ. Говийн бүсгүйчүүдийг зоригтой л гэдэг харин тэрхүү эр зоргийг би Мөнхзулаас тодорхой хардаг юм. Тиймээс л би өнөөдөр ийнхүү онцлохыг хүслээ. Чамдаа амжилт хүсье, эх орны тань төрийн сүлд үргэлж чамтай хамт байг.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: