2020 онд гарсан нийт гэмт хэрэг өмнөх оныхоос 57 гэмт хэргээр буурчээ

2021 оны 01 сарын 14

Өмнөговь аймагт 2020 онд нийт 458 гэмт хэрэг гарсан нь өмнөх оныхоос 57 гэмт хэргээр буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хэдийгээр нийт гэмт хэргийн тоон үзүүлэлт буурсан дүнтэй байгаа ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, архидан согтуурснаас үйлдэлтэй хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсжээ. Иймд 2021 онд өссөн эдгээр гэмт хэргүүд болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чанар, үр дүнтэй зохион байгуулахаар боллоо. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрт хүрч холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтийг татан оролцуулахаар зөвлөлийн гишүүдээс ирсэн саналуудыг үндэслэн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл төлөвлөгөө гарган баталжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: