Өвс тэжээлийн үнийг бууруулжээ

2021 оны 01 сарын 06

Даланзадгад сумын малчдад зориулан өвс тэжээлийн үнийг бууруулж, хямд үнээр өвс тэжээл авах боломж бий болголоо. 

Даланзадгад сумын Онцгой комиссын 2021 оны 1-р хуралдаанаар нөөцийн өвс, тэжээлийн үнэ тогтоох, хөнгөлөлтэй үнээр худалдан борлуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайн шийдвэрээр зөвхөн Даланзадгад сумын малчин болон мал бүхий иргэдэд нэг боодол өвсийг 10,000 төгрөг, нэг шуудай тэжээлийг 15,000 төгрөг болгож, нэг өрхөд 10 боодол өвс, гурван шуудай тэжээл олгохоор болжээ. Тухайн өвс тэжээлийг энэ сарын 06-аас 16-ны хооронд олгох юм.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: