Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-д талархал гардууллаа

2021 оны 01 сарын 06

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-д талархал гардууллаа. 

Өмнөговь аймгийг халдваргүй "Ногоон бүс" байхын төлөө иргэн бүр хичээн ажиллаж байгаа билээ. Халдварын эсрэг галын шугаман дээр ажиллаж байгаа АОК-т иргэд, ААН, байгууллагууд хандив тусламж үзүүлж хамтдаа даван туулахын төлөө хичээсээр байна. "Тавантолгой" ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахалаас урьдчилан сэргийлэх ажилд 17 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт, түргэвчилсэн оношлуур зэргийг хандивласан юм. Мөн аймгийнхаа 22 мянган өрхийн 70 мянга гаруй иргэн, ААН-үүдэд дотоодын нүүрсний үнээ 20 хувь хямдруулан борлуулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа тул АОК-оос "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгч Ж.Доржсүрэнд талархал гардууллаа. Хэдийгээр эрсдэл өндөр байгаа хэдий ч улсынхаа эдийн засгийн төлөө уурхайчид зогсох эрэгүйгээр ажилласаар байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: