Гэрийн ажиглалтанд нийтдээ 220 иргэн байна

2021 оны 01 сарын 06

Өмнөговь аймагт гэрийн ажиглалтанд нийтдээ 220 иргэн байна гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Энэ сарын 6-ны байдлаар тусгаарлан ажиглалт хүн байхгүй, гэрийн ажиглалтад шинээр 60 хүн нэмэгдэж нийт 220 хүн болжээ. Тэдгээр иргэдэд илэрсэн зовиуртай хүн байхгүй бөгөөд өнөөдрийн гэрийн ажиглалтаас гарсан 11 хүнд түргэвчилсэн тестээр үзэхэд бүгдийн хариу сөрөг гарсан байна. Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурт 116, PCR шинжилгээнд 490 хүнийг хамруулсан бөгөөд хариу нь бүгд сөрөг гарсан таатай мэдээг дуулгалаа.

Мөн ЗӨСТ-өөс таван байгууллагын 325м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, аймгийн хүн амын дунд "Ковид-19" халдварыг илрүүлэх тандалтын PCR шинжилгээг түүврийн аргаар 350 хүнийг хамруулсан бөгөөд шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Үүнд Даланзадгад сумын хэмжээнд 23 дэлгүүр, супермаркетийн 90 хүн, гэрийн ажиглалтын 10 иргэн, БОЭТ-ийн хэвтэн эмчлүүлж буй 74 хүн, 76 эмч, ажилчид, Цогт-Овоо сумын постонд ажиллаж байгаа ЭМБ болон төрийн албан хаагч 100 хүн тус тус хамрагдсан юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: